Түргэний машин дуудлагын дагуу очиход цаг алдах, зогсоолгүйн улмаас тойрч явах зэрэг хүндрэл гардаг. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн түргэн тусламжийн машин нийслэлийн бүх хотхон, хорооллын хаалтыг саадгүй нэвтрэх, түргэний машины тусдаа зогсоолтой болгох асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгожээ.
Нийслэлийн түргэн тусламжийн төвд өнөөдрийн байдлаар 78 түргэний машин өдрийн 3 ээлжээр дуудлагад явж байна. Мөн 125 жолооч, 175 эмч ажиллаж байна.





