БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорац энэ сарын 5-6-ны өдрүүдэд “2026 Korea Medical Tourism Roadshow in Mongolia” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд тус улсын дээд шатлалын нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төвөөс гадна нүд, гоо сайхны мэс засал, эмэгтэйчүүд ба үргүйдэл, нуруу, үе мөчний чиглэлээр мэргэшсэн эмнэлгүүд болон эрүүл мэндийн аялал жуулчлалын мэргэжлийн байгууллага зэрэг 23 байгууллагын 60 орчим төлөөлөгч хүрэлцэн ирээд байна.
БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын ерөнхийлөгч Пак Сон Хёг
“2025 онд БНСУ-ыг зорьсон монгол өвчтөний тоо 35 мянгыг давж, өмнөх оноос 38.3 хувиар өссөн үзүүлэлт нь Монгол Улс БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын чухал зах зээл болсныг харуулж байна”
Өнгөрсөн онд тус улсад зорчсон монгол иргэдийн тоо 167 мянгад хүрсэн бол 35 мянга гаруй монгол иргэн БНСУ-ын эмнэлгийн байгууллагуудаар үйлчлүүлжээ. Энэ нь нийт зорчсон иргэдийн 21.3 хувьтай тэнцэж байна. Өөрөө хэлбэл таван хүн тутмын нэг нь Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудад хандаж байна гэсэн үг юм.