2026 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс 2-ны 08:00 цагийн хооронд Нийслэлийн хэмжээнд гол, усны үер болон ослын 15, гал түймрийн 4, нийт 19 удаагийн дуудлага бүртгэгдэв. Улаанбаатар хотод орсон усархаг аадар борооны улмаас хэд хэдэн байршилд үерийн нөхцөл байдал үүсэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай ажиллан аврах ажиллагааг явууллаа.
Аврах ажиллагааны гол байршлууд болон нөхцөл байдал:
-
Хан-Уул дүүрэг, 12-р хороо (Биокомбинат): Туул гол үерийн аюултай түвшнээс даван хальж, айл өрх, аж ахуйн нэгжүүд усанд автсан тул 28 айлын 107 иргэн, "Энхсаран" сувиллын 43 сувиллуулагч, "Mongolica" амралтын газрын 34 иргэн буюу нийт 183 иргэнийг аюулгүй бүсэд эхүүлэн гаргалаа.
-
Хан-Уул дүүрэг, 14-р хороо (Өлзийт хороолол): Үерт урссан автомашинд байсан 1 том хүн, 3 хүүхдийг аварлаа. Аврах ажиллагааны явцад ухаангүй байсан 2 хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж ухаан оруулснаар, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
-
Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо (Партизан, Рашаант, Ногоон толгой): Үерт автсан 4 айл өрхөөс 5 хүүхэд, 1 том хүнийг аюулгүй бүсэд шилжүүлэн, тогтолцсон усыг мотопомпоор соруулан аюулгүй болгожээ.
АНХААРУУЛГА, СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Ойрын өдрүүдэд үргэлжлэн орох аадар борооны улмаас гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерийн аюул тулгарах эрсдэл өндөр байна. Иймд иргэд та бүхнийг:
-
Үерийн эрсдэлтэй бүсээр зорчихгүй байх,
-
Гол, сайр, хуурай жалгаар автомашинтай нэвтрэхгүй байх,
-
Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх,
-
Мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг чанд мөрдөхийг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар





