Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан боллоо. Тус ажлын хэсэг нь Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах буюу Авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд залуусын хөгжлийн санд төвлөрүүлэх тухай хуулийн төсөл-ийг боловсруулах чиг үүрэгтэй юм.
Энэ удаагийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлал болон үндсэн зохицуулалтуудын талаар нарийвчлан хэлэлцэж, дараах гол чиглэлүүдийг тусган хуулийн төслийг боловсруулахаар тогтлоо. Үүнд:
-
Хууль бус хөрөнгийг улсын орлого болгох: Нийтийн албан тушаалтан болон бусад холбогдох этгээдийн хууль бусаар олсон хөрөнгийг хураан авч, улсын орлого болгон тусгай санд төвлөрүүлэх,
-
Хүүхэд, залуусыг дэмжих: Нийтийн эрх ашгийг хохироон хураагдсан дээрх хөрөнгийг нийгмийн салбарт болон хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих тодорхой арга хэмжээнүүдэд чиглүүлэн зарцуулах,
-
Хяналтын механизм: Хураан авсан хөрөнгийг захиран зарцуулах, удирдах эрх зүйн тодорхой зохицуулалтыг бий болгох.
Ажлын хэсгээс уг хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хууль-д заасан шаардлага, журмын дагуу эцэслэн боловсруулж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас албан ёсоор санал авахаар төлөвлөж байна. Санал авах ажиллагаа дууссаны дараа хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.





