Шуурхай мэдээлэл
Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ирэх сарын 3-нд хуралдаж тус аймгийн Засаг даргын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.Нийслэл цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд 171.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. МИАТ "Өгөөдэй хаан" шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа.ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулед Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртээхээр болжээУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаБаян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ирэх сарын 3-нд хуралдаж тус аймгийн Засаг даргын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.Нийслэл цахилгаан, дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд 171.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. МИАТ "Өгөөдэй хаан" шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа.ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Саулед Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол хүртээхээр болжээУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирдана

Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Ч.Төгсдэлгэрийг 2026 оны зургаадугаар сараас эхлэн АТГ-аас шалгаж эхэлсэн юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний нөхөр Б.Өсөхбаярыг мөн цагдан хорьж байсан билээ.

Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Б.Номин-ЭрдэнэБ.Номин-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн талаар Авлигатай тэмцэх газраас (АТГ) мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Х.Нямбаатарын захирамжаар 2024 оны наймдугаар сард Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор томилогдож байсан Ч.Төгсдэлгэрийг 2026 оны зургаадугаар сараас эхлэн АТГ-аас шалгаж эхэлсэн юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний нөхөр Б.Өсөхбаярыг мөн цагдан хорьж байсан билээ.

АТГ-аас тус хэргийн явцын талаар тодруулахад, "Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн" хэмээн албан ёсны тайлбар өгөв. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) болон 22.4 дүгээр зүйл (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-д заасан үндэслэлээр буруутган шалгаж байгаа аж.

Өмнө нь дурдагдаж байсан мэдээллүүд

Энэхүү хэргийн талаар НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж өмнө нь олон нийтэд хандан мэдээлэл хийж байв. Тэрбээр Ч.Төгсдэлгэрийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн болон хуулийн байгууллагад шалгагдах болсон шалтгааны талаар байр сууриа илэрхийлэхдээ:

"Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр аж ахуйн нэгжүүдийг дарамталж ашиг хонжоо олдог, нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлж зурдаг байсан. Энэ асуудлаасаа болж АТГ-т шалгагдаж, ажлаасаа халагдсан"

хэмээн мэдэгдэж байсан юм. Одоо хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж, шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх шатандаа орж байна.

Хуваалцах