• Нүүр
  • Мэдээний өрөө
  • COP17: Бүсийн сургууль, цэцэрлэгүүд шаардлагатай үед цахимаар хичээллэхэд бэлтгэнэ

COP17: Бүсийн сургууль, цэцэрлэгүүд шаардлагатай үед цахимаар хичээллэхэд бэлтгэнэ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) нь 2026 оны 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.

Үүнтэй холбогдуулан хурлын зохион байгуулалтын бүсэд байрлаж буй 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуулийн үйл ажиллагаанд тусгай зохицуулалт хийхээр боллоо.

Хичээлийн Шинэ Жилийн Эхлэл

Хичээл, сургалтын үйл ажиллагаа 2026 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр албан ёсоор, хэвийн журмаар эхэлнэ. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлуудыг тогтоосон хугацаанд цахимаар зохион байгуулна.

8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд хэрэгжүүлэх зохицуулалт:

  • Бүртгэл, элсэлт: Цэцэрлэг, сургууль дээр танхимаар бүртгэл хийхгүй бөгөөд элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөнийг бүрэн цахим хэлбэрээр явуулна.

  • Ажилтнуудын ажиллах горим: Багш, ажилтнуудыг зайнаас буюу цахимаар ажиллах нөхцөл бололцоогоор хангана.

  • Цахим сургалтын бэлтгэл: Шаардлагатай тохиолдолд хичээл, сургалтыг цахимаар явуулах бэлтгэлийг урьдчилан хангана.

  • Цэцэрлэгийн уян хатан зохицуулалт: Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн бодит хэрэгцээнд тулгуурлан уян хатан байдлаар зохион байгуулна.

  • Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах: Эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэл хүргэж, хүүхэд хүргэх болон авах автомашины хөдөлгөөнийг багасгах арга хэмжээ авч ажиллана.