ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026–2027 оны хичээлийн жилийн сургуулийн өмнөх боловсролын элсэлтийн цахим бүртгэл өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт албан ёсоор эхэллээ.

Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх хүсэлтийг төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системээр (веб сайт болон гар утасны аппликейшн) дамжуулан цахимаар гаргах боломжтой. 

Үе шат Эхлэх хугацаа Дуусах хугацаа
Цахим бүртгэл 2026.08.10 (09:00 цаг) 2026.08.23 (23:59 цаг)

Анхааруулга: Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө "E-Mongolia"-д нэвтрэн хүүхдийнхээ мэдээллийг шалгаж, хаягийн бүртгэл болон холбогдох хүсэлтээ баталгаажуулна уу.

Мэдээлэл болон лавлах утас

Бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйл гарвал дараах лавлах утсуудаар холбогдох боломжтой:

  • Боловсролын ерөнхий газар: 7014-0069

  • Нийслэлийн боловсролын газар: 7011-3039

  • E-Mongolia нэгдсэн төв: 11-11

  • Дүүргүүдийн боловсролын хэлтэс: (Дүүрэг тус бүрийн тусгай лавлах утсыг хавсаргасан мэдээллээс харна уу)

May be a graphic of text that says 'নा БОЛОВСРОЛЫН ЯАМ SICA НГАДАС Засгийнтезрыне Застийн газрын хэрэгжуулагча агентлаг бОЛОВСРОЛЫН ЕРОНХИЙ ГАЗАР цЭЦэРЛЭГИйн э.ЛСЭЛТ БУрТГэлтОЙ ХОЛБООТОЙ IABLAX УТАСНЫ ЖАГСААЛТ Боловеролын еренхий газар Пийелэлийн боловеролын газар Баяигол 70140069 Баянзурх 7011-3039 8802-4626 Сухбаатар 7010-4005 Сопгинохайрхан Хап-Уул 7011-1606 7017-1110 Чингалтэй 11-342472 Багануур 11-315442 Багахашгай Ha.raüx 7021-381 7049-1017 E-Mongolia call center 7023- 7023-3008 3008 11-11'