• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Муур эзнийхээ хоолойг таних чадвартай болохыг Японы судлаачид баталлаа

Муур эзнийхээ хоолойг таних чадвартай болохыг Японы судлаачид баталлаа

Муур эзнээ үнэхээр таньдаг уу, эсвэл зөвхөн хоол өгдөг хүнийг л дагадаг уу? Энэ асуултад хариулахын тулд Японы эрдэмтэд сонирхолтой туршилт хийжээ. Токиогийн их сургуулийн судлаачид эзнийхээ дууг бусдынхаас ялгаж чаддаг хэдэн арван гэрийн муурыг хамруулж туршилт хийсэн байна. Туршилтаар эхлээд танихгүй хүмүүсийн хоолойгоор муурны нэрийг дуудуулж, дараа нь эзэн нь дууджээ. Үр дүн нь сонирхолтой байв. Муурнууд эзнийхээ хоолойг сонсоход чихээ хөдөлгөх, толгойгоо эргүүлэх, хүүхэн хараагаа томруулах зэрэг илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл тэд эзнийхээ дууг бусдынхаас ялгаж чаддаг нь батлагджээ. 

Яагаад дуудахад ирдэггүй юм бол? Эрдэмтэд муур сонсдоггүйдээ биш, харин ирэх эсэхээ өөрөө шийддэг гэж тайлбарласан юм. Нохой олон мянган жилийн турш хүний тушаалыг дагаж амьдрахаар хувьсан өөрчлөгдсөн бол муур харьцангуй бие даасан зан төлвөө хадгалсан хэвээр байдаг ажээ. Тиймээс муураа олон удаа дуудахад үл тоомсорлон сууж байгаа нь сонсоогүй гэсэн үг биш байж магадгүй. 

Муур хүний сэтгэл хөдлөлийг хүртэл мэдэрдэг. 2020 онд хийсэн өөр нэг судалгаагаар муур хүний нүүрний хувирал, хоолойны өнгө өөрчлөгдөхөд зан авираа өөрчилдөг болохыг тогтоожээ. Эзэн нь тайван үед муур илүү ойртож, харин ууртай эсвэл чанга дуугаар ярьж байвал зайгаа барих хандлагатай байдаг байна.