• Нүүр
  • Мэдээний өрөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогтын Люксембург, Бельги улсад хийсэн айлчлалын үр дүн

УИХ-ын дарга С.Бямбацогтын Люксембург, Бельги улсад хийсэн айлчлалын үр дүн

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт улсад хийсэн. Нэг хүнд оногдох ДНБ хэмжээгээрээ дэлхийд тасархай тэргүүлдэг. Эднийх манайд 2001 оноос хойш 45 сая долларын тусламж эмнэлгийн салбарт үзүүлсэн гэнэ. Хамгийн сүүлд Зүрх судасны үндэсний төв байгуулахад зориулж 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Энэ хүрээнд 120 ортой эмнэлгийн шавыг ирэх есдүгээр сарын 17-ны өдөр тавих гэнэ. 

Айлчлалын үеэр УИХ-ын дарга Европын хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий захирал Андрю МакДауэлтай уулзсан. Европын сэргээн босголтын банкнаас хийх 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон тухайгаа ноён Андрю Макдауэл дуулгажээ.

 

Европын Холбооны улс орнуудад 70 гаруй мянган монгол иргэн оршиж сууж буйн 2500 орчим нь Бельгийн Хаант Улсад амьдарч байна. Монгол Улстай иргэдийн зорчих эрхийн визийн нөхцөлийг  хөнгөвчлөх саналыг Бельги улс Европын Комисст уламжилж, албажуулсан бөгөөд дэмжин ажиллахаа Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер 🇲🇳УИХ-ын дарга С.Бямбацогттой уулзахдаа мэдэгджээ.