• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Өнөө шөнийн 00:00 цагаас эхлэн шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор олгоно

Өнөө шөнийн 00:00 цагаас эхлэн шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор олгоно

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, иргэдийг мэдээллээр хангах Шуурхай штабын 2026 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Иргэд, хэрэглэгчдэд борлуулах автобензиний хүртээмжийг нэмэгдүүлэх, нөөцийг зохистой удирдах зорилгоор 2026 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд зарим түр зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлнэ гэж мэдэгдлээ.

Захирамжийн хүрээнд хэрэгжих зохицуулалтууд:

  • Улсын дугаарын хязгаарлалт: Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд ШТС-уудаар автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгой хязгаарлалтаар автобензин борлуулна.

    • Тэгш оронтой (0, 2, 4, 6, 8): 8 сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд

    • Сондгой оронтой (1, 3, 5, 7, 9): 8 сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд

  • Борлуулалтын дээд хэмжээ: Нэг удаагийн олголтын дээд хэмжээ 50,000₮ байна.

  • Саванд олгохгүй: Ямарваа нэг зөөврийн саванд автобензин борлуулахыг хориглоно.

Санамж: Энэхүү түр зохицуулалт нь төрийн тусгай чиг үүргийн байгууллагын автомашинуудад хамаарахгүй болно.

 

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс байгалийн яам / Монгол Улсын Засгийн газар