• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны ээлжит хуралдаан болж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны гол сэдэв болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг талууд нухацтай авч үзсэн бөгөөд шийдвэрийг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэж, эцэслэн тогтохоор болов.

Хуралдаанаар шийдвэрлэсэн болон танилцуулсан асуудлууд:

  • Төрийн өмчит компаниудын хувьчлал, ажилтнуудын нийгмийн хамгаалал: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ төрийн өмчит компаниудын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн үед ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг хэрхэн хангах талаар танилцуулга хийлээ.

  • Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт: Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1, 28.5-д заасны дагуу “Жагсаалт батлах тухай” болон “Хүн амд үзүүлэх наад захын үйлчилгээний хэмжээ”-г батлах тухай Засгийн газрын тогтоолын төслүүдийг танилцуулж, гишүүдийн санал бодлыг сонсов.

  • Улсын хэлэлцээрийн төлөвлөгөө: Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026–2028 оны Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

  • Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого: Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны (МҮЭХ) санаачилгаар “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг хэрэгжүүлэх 2026–2031 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинээр байгууллаа.May be an image of one or more people and text