Өнөөдөр Завхан аймгийн Алдархаан сумын нутаг, алдарт Донойн хөндийд Баруун бүсийн адуучин залуус Улсын аваргын төлөө хурд, хүч, эрэмгий чадвараа сорин өрсөлдөж байна.
Сүүлийн 3 жил тасралтгүй уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус тэмцээнийг үзэж сонирхохоор Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар хүрэлцэн ирсэн бөгөөд наадамчин олон, ард иргэд цэнгэлдэх хүрээлэнд цуглараад байна.
Өнөө орой Алдархааны тэнгэр дор аль нутгийн залуу, хэний хүү, хэн гэдэг шандаст адуучин Улсын аваргаар тодрохыг үзэхээр түмэн олон догдлон хүлээж байна.
Тус тэмцээнийг Үндэсний өв соёлоо эрхэмлэгч "Үндэсний давхар даатгал" ХК дэмжин, хамтран ажиллаж байна.






