Маргаашнаас /2026.08.15/ шатахуун олголтын тэгш, сондгой дугаарын зохицуулалт цуцлагдана. Гэсэн хэдий ч хичээлийн шинэ жилийн бэлтгэл, COP-17 бага хуралтай холбогдуулан автомашины дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг маргаашнаас эхлэн мөрдүүлж эхлэхээр боллоо.
Тодруулбал, энэ оны 8-р сарын 15-ны өдрөөс 9-р сарын 12-ны өдрийг дуустал автомашинуудыг улсын дугаарын тэгш болон сондгой тоогоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Хязгаарлалтын цаг ба хамрах хүрээ
-
Хэрэгжих цаг: Өдөр бүр 07:00 – 21:00 цагийн хооронд үйлчилнэ.
-
Хамрах бүс нутаг: Бүсчлэл харгалзахгүйгээр Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд нэгэн ижил үйлчлэх юм.
Хөдөлгөөнд оролцох хуваарь
Нийслэлийн авто замын хөдөлгөөнд дугаарын сүүлийн оронгоос хамааран дараах хуваариар оролцоно:
1. Сондгой тоогоор төгссөн автомашинууд
(1, 3, 5, 7, 9 дугаартай)
-
8 дугаар сард: 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд
-
9 дүгээр сард: 3, 5, 7, 9, 11-ний өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцоно.
2. Тэгш тоогоор төгссөн автомашинууд
(0, 2, 4, 6, 8 дугаартай)
-
8 дугаар сард: 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд
-
9 дүгээр сард: 2, 4, 6, 8, 10, 12-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцоно.





