Байрны коридорт 2-3 литр бензин хадгалж байсны улмаас гал гарчээ

Улаанбаатар хот, Багануур дүүрэг 1 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.08.28-ны өдрийн 05:53 цагт Онцгой байдлын албаныхан хүлээн авчээ. Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 3 өрөө байрны коридорт 2-3 литр орчим бензин хадгалж байсны улмаас гал гарчээ. Улмаар хураалттай байсан торго, бөс бараа, хоёр ширхэг телевизор шатаж байсныг ажиллан унтраасан.  Утаажилтын бүсээс тус байрны 21 иргэн /9 том хүн, 12 хүүхэд/-ийг аюулгүй бүсэд гаргасан байна.  Тиймээс иргэд та бүхнийг аюулгүй байдлаа хангаж бензин шатахууныг гэрийн нөхцөлд хадгалахгүй байхыг уриалж байна.