Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт автомашинд хүүхэд мөргүүлсэн тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 21 цаг 20 минутад бүртгэгджээ.
Дээрх дуудлага, мэдээллийг шалгах явцад 35 настай эмэгтэй Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ "Hyundai Sonata-6" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад 9 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн болох нь тогтоогдсон байна. Уг хэрэгт Архангай аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас хатуу анхааруулж байна.





