Гарцаар гарч буй хүүхдүүд болон явган зорчигчдод зам тавьж өгөхгүй байгаа автомашины жолооч нарын зөрчлийг камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцож байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Теле хяналтын дэд төвтэй хамтран камерын хяналтаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлүүдийг илрүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байж, хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөлөө. Жолооч та явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгч, замын хөдөлгөөнд дүрмээ баримтлан, соёлтой оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Видео үзэх: https://www.facebook.com/share/r/1DrznzVdgu/





