УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.09.02) мэдээлэл хийж, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах болон төсвийн тодотгол хэлэлцэх хуваарийн талаар дараах мэдээллийг өглөө.
Ээлжит бус чуулганы тов ба хэлэлцэх асуудал
-
Хуралдах хугацаа: Ээлжит бус чуулганыг 9 дүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас эхлүүлж, 9 дүгээр сарын 14-ний 17:00 цагт хаахаар төлөвлөн захирамж гаргахаар болсон.
-
Хэлэлцэх асуудал: Чуулганаар зөвхөн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ба өөр асуудал хэлэлцэхгүй. Төсвийн тодотголын 1, 2 дугаар хэлэлцүүлгийг ээлжит бус чуулганы хугацаанд хийж, 3, 4, 5 дугаар хэлэлцүүлгийг Намрын ээлжит чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
-
Хойшилсон шалтгаан: Төсвийн тодотголыг хэлэлцэхэд Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг танилцуулах 14 хоногийн шаардлагатай хугацааг хангах хэрэгтэй байсантай холбоотой.
Өвөлжилтийн бэлтгэл ажил, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бензин шатахууны хомсдол зэрэг иргэдийн амьдралд тугамдаж буй асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд Засгийн газраас өргөн барьсан төслийг цаг тухайд нь хэлэлцэж батлах шаардлагатай байгааг онцоллоо.
Сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган зарлах талаар мэдээлэл хийж байсан ч албан ёсны шаардлага, гарын үсэг ирүүлээгүй. Мөн Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн бариагүй байгаа бөгөөд хэрэв өргөн баривал хуулийн дагуу 7-10 хоногийн дотор хэлэлцэх журамтайг тайлбарлав.





