“Үндэсний давхар даатгал” ХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш олон улсын "A" зэрэглэлийн давхар даатгагч “SCOR SE” компанитай 12 жилийн турш амжилттай, тогтвортой хамтран ажиллаж байна.
Урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “SCOR SE” компанийн Ахлах андеррайтер Вадим Вогатовтай ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Монгол Улсын давхар даатгалын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, одоо хэрэгжиж буй гэрээнүүдийн явц болон салбарын практик асуудлуудын талаар ажил хэрэгч санал солилцсон юм.
Хоёр байгууллага анх Малын индексжүүлсэн даатгалаас хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр Экспортын зээлийн давхар даатгал болон бусад бүтээгдэхүүнүүд дээр гуравласан гэрээ байгуулан хүрээгээ тэлээд байна. Уулзалтын үеэр талууд цаашид зах зээлийн онцлогт нийцсэн шийдлүүдийг нэвтрүүлж, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн өргөжүүлэхээр харилцан тохиролцлоо.
“SCOR SE” компанийн тухай: “SCOR SE” нь олон улсын давхар даатгалын (Reinsurance) зах зээлд нэгдүгээр зэрэглэлийн тоглогч гэгддэг дэлхийн топ байгууллагуудын нэг юм. Дэлхийн 35 улсад салбартай, 150 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг тус өндөр нэр хүнд бүхий компанитай хамтран ажиллах нь салбарын хэмжээнд стратеги, эрсдэлийн удирдлагын өндөр ач холбогдолтой юм.





