• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Драмын театрын дэргэдэх хууль бус сурталчилгааны байгууламжийн зөвшөөрлийг ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Драмын театрын дэргэдэх хууль бус сурталчилгааны байгууламжийн зөвшөөрлийг ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

Нийслэлийн төв цэг, түүх соёлын дурсгалт барилгын орчимд иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байсан гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах шийдвэр гарлаа. Улсын драмын эрдмийн театр (УДЭТ)-ын дэргэд, хориглосон байршилд олгоод байсан тулгуур хууль бус зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас албан ёсоор хүчингүй болгосон байна.

Хориглосон бүсэд зөвшөөрөл олгосон нь илэрчээ

Уг асуудлын түүхийг сөхвөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/274 дүгээр тушаалаар “Эс Би Би Эвер Инвестмент” ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжинд гадна зар сурталчилгааны “Тулгуурт байгууламж” барих зөвшөөрлийг анх олгож байжээ.

Гэвч уг зөвшөөрлийг олгохдоо хэд хэдэн ноцтой зөрчил гаргасан болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон байна. Үүнд:

  • Байршлын зөрчил: НИТХ-ын 2017 оны 9/10 дугаар тогтоолоор зар сурталчилгааны байгууламж барихыг хориглосон бүсэд уг зөвшөөрлийг олгосон.

  • Стандартын зөрчил: "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм", "Цахилгаан техникийн угсралтын дүрэм" болон Барилгын норм, нормативыг баримталсан эсэх нь тодорхойгүй байсан.

  • Гэрээний үүрэг: Зөвшөөрөл эзэмшигч компани нь хотын захиргаатай байгуулсан гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй тул гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн.

  • May be an illustration of blueprint, ticket stub and textMay be an image of ‎blueprint and ‎text that says '‎Нийслэлийн З дартын Тамгынтазрын Тамгын газрын даргын 2026 оны сарын едрийн ушаалын хаворалт ف ХУЧИНГУЙ БОЛГОХ гАДНА ЗАР СУРТАЛЧиЛГАА БАЙРЛУУЛАХ ЗеВШЕЕРЛИЙН МЭдээлэл Дд Иргэн, аж ахуйн нэгЖийн нэр Байршил Терел 1 талын хэмЖаэ Тал Сухбаатар дуурэг Нийт ХЭМЖЭз 1 3c Би Би Эвер Инвестмент" XXK 1 дугээр хордо, Сеулийн гудамж, Улаанбаатар гэралт байгууламжийн HYH урд талд Лед гэрлэн байгууламж 4*9 3 108‎'‎‎

Зориулалтын бус, түүхэн дурсгалт барилгын үзэгдэх орчныг хаасан тус байгууламжийг нураахыг иргэд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүчтэй шүүмжлэн шаардаж байсан юм.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас (АТГ) тус асуудалд хяналт шалгалт хийж, зөвшөөрлийг нягтлах мэдэгдлийг хотод хүргүүлээд байв. АТГ нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т зааснаар “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” бүрэн эрхтэй.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасны дагуу аливаа байгууллага, албан тушаалтан АТГ-ын саналын дагуу гаргасан шийдвэрээ дахин хянан үзэж, хүчингүй болгох буюу өөрчлөх үүргийг хүлээдэг байна.

Эцсийн шийдвэр: Хууль бус тушаалыг хүчингүй болгов

АТГ-ын хууль ёсны шаардлага болон олон нийтийн эсэргүүцлийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гаргасан алдаатай шийдвэрээ заслаа. Хотын захиргааны 2026 оны 05-оор сарын 29-ний өдрийн А/156 дугаар тушаалаар өмнөх зөвшөөрөл олгосон шийдвэрийг албан ёсоор хүчингүй болгож, арга хэмжээ авсныг албаныхан мэдээллээ.

Үүгээр Драмын театрын хажууд боссон, иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан тулгуурт байгууламжийг буулгах хууль зүйн үндэслэл бүрдэж байна.