• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Ж.Сандагсүрэнг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөхөөр томилжээ

Ж.Сандагсүрэнг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөхөөр томилжээ

НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөхөөр Д.Ихбаярын оронд томилжээ.  Д.Ихбаяр нь НИТХ-ын даргаар томилогдсон билээ.

Харин Ж.Сандагсүрэн нь хэдэн сарын өмнө Ерөнхий сайд асан Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр томилогдоод удаагүй байхад нь Ерөнхий сайд Г.Занданшатар огцорсон байдаг. Ерөнхий сайд асан Г.Занданшатар өөрийн нутгийн буюу Баянхонгорын гаралтай Ж.Сандагсүрэнг ахлах зөвлөхөөрөө авч байсан юм. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсон Ж.Сандагсүрэн НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар давхар ажиллаж байгаа юм. Мөн түүнийг Хотын дарга Х.Нямбаатарыг огцроход дараагийн хотын дарга болох хүмүүсийн нэг хэмээн нэр нь яригдаж байсан. Тэгвэл тэрээр ийнхүү Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалд очлоо.