Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы шийдвэрээр философич С.Молор-Эрдэнэ нарын цахим орчинд нийтэлсэн мэдээлэл, гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагаа хийхээр болжээ.
Үндэсний аюулгүй байдал, улсын тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхэн үнэт зүйлийг илтэд гуйвуулах, гутаан доромжлох шинжтэй мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараасан гэх үндэслэлээр уг асуудлыг шалгах нь зүйтэй гэж үзсэн байна.
Тухайлбал, тус иргэд цахим орчинд “Монгол гэх ард түмэн байхгүй, Чингис хаан гэж байгаагүй” гэх агуулга бүхий мэдээлэл түгээж, олон нийтийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэн хуулийн дагуу нягтлан шалгахаар болсон байна.





