Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа. Уулзалты

НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Admin

Хуваалцах
Төрийн банк

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд талууд Чех улсын тусламжтайгаар манай улсын байгаль орчны салбарт амжилттай хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг онцолж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм.

Чех улстай хэрэгжүүлж буй гол төслүүд:

  • Нөмрөгийн ДЦГ-т тахь нутагшуулах төсөл: Дорнод аймаг дахь Нөмрөгийн Дархан цаазат газарт тахь сэргээн нутагшуулах чиглэлээр бэлтгэл ажлууд үргэлжилж байна.

  • Хавтгай үржүүлэх, хамгаалах төв: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын "Толь булаг" хэмээх газарт говийн нэн ховор амьтан болох хавтгайг хамгаалах, үржүүлэх төв байгуулахаар ажиллаж байна.

  • Мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр: Ой болон уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр дотоодын хүний нөөц, мэргэжилтнүүдийг үе шаттайгаар бэлтгэж байна.

Уулзалтын үеэр Сайд Ц.Сандаг-Очир баавгай болон зэрлэг амьтны судалгаа, хамгаалал, менежментийн чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд зэрлэг амьтны тархац нутгийн судалгаа шинжилгээг нарийвчлах, байгаль хамгаалагчид болон салбарын мэргэжилтнүүдийг сургаж, чадавхижуулахад анхаарна гэдгийг онцоллоо.

Түүнчлэн Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалсан өвөрмөц экосистем, нэн ховор ургамал, амьтны өлгий нутаг болох Нөмрөгийн ДЦГ-т саяхан гарсан түймрийн дараах байгалийн сэргэн ургалтыг дэмжих, нөхөн сэргээлтийг олон улсын шинжлэх ухааны сайн туршлага, аргачлалд тулгуурлан хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдсан юм.

Түймрийн дараах нөхцөл байдал ба Тахь нутагшуулах төслийн явц

Нөмрөгийн ДЦГ-т тахь нутагшуулах ажлын анхан шатны суурь бэлтгэл бааз нь байгаль хамгаалагчдын шуурхай ажиллагааны тусламжтайгаар тал хээрийн түймэрт өртөөгүй үлдсэн юм. Түүнчлэн газар дээр нь ажилласан судлаачдын дүгнэлтээр Тахь нутагшуулах төслийг төлөвлөсөн хугацаанд нь хэвийн үргэлжлүүлэх бүрэн боломжтой гэж үзжээ.

Талууд уулзалтын төгсгөлд дараах асуудлууд дээр бүрэн санал нэгдэж, шуурхай хэрэгжүүлэхээр тохиролцов:

  1. Тахь нутагшуулах төслийг тогтсон цаг хугацаанд нь хэвийн үргэлжлүүлнэ.

  2. Дархан цаазат газарт зориулалтын онгоц буух зурвас байгуулах.

  3. Тахь нутагшуулах газрын ойр орчимд түймрээс хамгаалах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх.

  4. Бүс нутагт өргөн хүрээтэй гал түймэр гаргахаас сэргийлэх урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө гаргаж, бүтцийг бэхжүүлэх.

  5. Түймрийн дараах нөхөн сэргээлт, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоо болон техник хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар боллоо.

Хуваалцах