Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр буюу 6 дугаар сарын 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
Бүс нутгийн цаг агаарын ерөнхий төлөв (08:00 - 20:00 цаг хүртэл)
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй байна.
-
Хур тунадас: Өдөртөө төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
-
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр хурдтай байх бөгөөд борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур:
| Бүс нутаг | Температур |
| Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр | +32...+37°C дулаан |
| Их нууруудын хотгор, говийн бүсийн хойд болон зүүн хэсгээр | +26...+31°C дулаан |
| Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар | +16...+21°C дулаан |
| Бусад нутгаар | +20...+25°C дулаан |
Нийслэл хот болон орчмын бүс нутгийн цаг агаар
-
Улаанбаатар хот: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +20...+22°C дулаан байна.
-
Багануур орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +19...+21°C дулаан байна.
-
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +18...+20°C дулаан байна.
Өглөөний 05:00 цагийн ажиглалтын мэдээ: Улаанбаатар хотод агаарын температур +14 градус дулаан, харьцангуй чийгшил 66 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Агаарын даралт өдөртөө тогтвортой байна.





