”Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль руу үнэ төлбөргүй зорчино

Өнөөдрөөс ”Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэгт Тайж уулын бэлд эхэлж байна. Тус фестивальд 21 аймгийн өвлөн уламжлагч нар болон урлаг соёлынхон, гар урчууд ирдгээрээ онцлогтой 
 
Д.Сүхбаатарын талбайгаас үнэ төлбөргүй автобусанд суугаад "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд очих боломжтой.
🗓 2026 оны 08 дугаар сарын 21-нд 07:00-21:30 цагт 25 минут тутамд
🗓 2026 оны 08 дугаар сарын 22, 23-нд 07:00-21:30 цагт 18 минут тутамд автобус явна.
📍Налайх дүүргийн Тайж хайрханы бэл
Эрхэм та бүхнийг хүрэлцэн ирж соёлын биет бус өвийн баялаг уламжлалтай танилцахыг урьж байна.