Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кэйти Жаксон Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурал буюу COP17 хуралд оролцлоо. Тэрээр уул уурхайн салбарынхны панел хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд түүний хэлсэн үгнээс онцлох хэсгийг хүргэж байна.
-Зэс бол цахилгаанжуулалт, аж үйлдвэржилт, эдийн засгийн өсөлтийн салшгүй хэсэг юм. Эрэлт нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд оролцогч бүх талд шинэ боломж нээгдэж байна.
-Бид уурхайн үйл ажиллагааны амьдралын бүхий л мөчлөгийн турш байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулж, хариуцлагатайгаар удирдахыг зорьдог.
-Оюу толгой үр ашигтай ус ашиглалтаараа дэлхийд тэргүүлэх зэсийн уурхайнуудын нэг. Оюу толгойн ус ашиглалт дэлхийн дунджаас гурав дахин бага юм. Мөн ашиглаж буй усныхаа 86 гаруй хувийг дахин ашиглаж, эргэлтэд оруулж байна.
-Говьд 5000 хүртэлх га талбайд заган ой бүтээн байгуулж, Монголын хойд болон төвийн бүсэд ойг сэргээх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чиглэсэн төсөл хэрэгжүүлэх, орон нутгийн иргэдийн чадавхыг бэхжүүлэх олон нийтэд чиглэсэн ойжуулах хөтөлбөрүүдийг дэмжинэ.
-"Бид Оюу Толгой үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээний тодорхой хэсгийг дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах замаар Монгол Улсын эрчим хүчний шилжилтэд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Энэ нь Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтыг урагшлуулахад түлхэц үзүүлнэ гэж итгэж байна" хэмээлээ.





