Youtuber MrBeast сүй тавилаа

Олноо Mr.Beast гэх нэрээр танигдсан Жимми Доналдсон хэмээх алдартай YouTuber саяхан найз охин Теа Буйсенд гэрлэх санал тавьсан тухайгаа зарлажээ.

Түүний сүйт бүсгүй Буйсен "People" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: "Зул сарын баярын өдөр гэр бүлээрээ хүрээлүүлэн байхдаа Доналдсон надад гэрлэх санал тавьсан. Манай гэр бүлийнхэн зул сарын баяраар Өмнөд Африкаас ирсэн байсан юм. Бид шинэ жилийн бэлгээ задалж байтал тэр намайг нүдээ анихыг хүссэн. Нүдээ аниад нээхэд гайхамшигтай зүйл тохиосон" гэжээ.

 Who is MrBeast's girlfriend? Meet Thea Booysen aka TheaBeasty: besides  dating the man behind YouTube's No 1 channel, she's a Twitch streamer,  YouTuber, esports caster, author … and master's degree student |

Хосууд анх 2022 онд Буйсений оршин суудаг Өмнөд Африкт харилцан найзаараа дамжуулан танилцаж байсан байна.Дональдсоны хувьд бол алдартай Youtuber, бизнес эрхлэгч, "Араатан тоглоом" телевизийн реалити шоуны продюсер бол Буйсен нь мөн YouTube дээр esports болон тоглоомын салбарт контент бүтээгч юм.