НИТХ-ын ээлжит бус хуралдаан болж, НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа. Хуралдаанд нийт 31 төлөөлөгч оролцсоноос 29 нь дэмжиж, 93,5 хувийн саналаар огцруулаад байна. Удахгүй дараагийн НИТХ-ын шинэ даргыг томилохоор ээлжит бус хуралдаан завсарлалаа. Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хурлаар НИТХ-ын даргад МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаярыг, Ж.Сандагсүрэнг НИТХ дахь МАН-ын Бүлгийн даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
Тэгвэл нэг сарын өмнөөс Б.Сэргэлэнбаатар өөрийн бланк дээр НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах гарын үсэг цуглуулсан. Тэгвэл А.Баярыг огцруулахыг дэмжсэн төлөөлөгчдийн нэрсийг хүргэж байна. Үүнд:
1. Х.НЯМБААТАР
2. Ж.БАТБАЯСГАЛАН
3. Д.ИХБАЯР
4. Б.АНУ-ҮЖИН
5. А.АМАРТҮВШИН
6. Ж.ЭНХЖАРГАЛАН
7. Г.БАТЗОРИГ
8. Б.СЭРГЭЛЭНБААТАР
9. Ө.СУМЪЯАБААТАР
10. Н.МАНДУУЛ
11. Б.СЭМЖИДМАА
12. У.ОЮНЗУЛ
13. Ж.САНДАГСҮРЭН
14. Б.ХУЯГБААТАР
15. Ч.МЭНДБАЯР
16. 3.ЭНХТӨР
17. Э.ОДОНТУЯА
18. Б.МӨНХБААТАР
19. Г.УУГАНБАЯР
20. Г.БАТБАЯР
21. Ц.БАТБАЯР
22. Ц.ТӨРХҮҮ
23. Д.УНДАРМАА
24. Б.МӨНХБАТ
25. С.ДАВААСҮРЭН
26. Д.НАЯНБАЯР
27. Б.МЯГМАР
28. Л.АРИУНТУЯА
НИТХ-ын дарга А.Баяр өөрийг нь огцруулсан шийдвэртэй холбоотойгоор дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр "Том төслүүдийг иргэд эсэргүүцэж байгаа учраас хэлэлцэх боломжгүй гэсний төлөө НИТХ-ыг хууль бусаар хуралдуулж, намайг огцруулж байна. НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Маргааш албан ёсоор мэдээлэл хийнэ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар НИТХ-ыг хуралдуулахыг хүсэж, “Туулын хурдны зам” төсөл дээр улс төрийн дэмжлэг хүссэн. Нэгдүгээрт, энэ төсөл шалгагдаж байгаа, хоёрдугаарт, УИХ, Засгийн газраас нэгдсэн шийдвэрт хүрээгүй. Гуравдугаарт, иргэд эсэргүүцэж байгаа учраас хэлэлцэх боломжгүй гэсний төлөө НИТХ-ыг хууль бусаар хуралдуулж, намайг огцруулж байна" хэмээн мэдэгдлээ.





