• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ХҮМҮҮЖИГЧИД АЗИЙН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХОС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ХҮМҮҮЖИГЧИД АЗИЙН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХОС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Олон улсын шатрын холбооноос /ФИДЕ/ “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах 2 дахь удаагийн цахим тэмцээн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Монгол Улсаас хүмүүжигчдийн эрэгтэй 2 баг, эмэгтэй нэг баг, өсвөр насны ангилалд 1 баг амжилттай оролцож, БНЭУ, Сингапур, Киргизстан зэрэг орны 25 багийн 102 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй болон эмэгтэй баг тус тус тэргүүн байранд шалгарч, хос алтан медаль хүртлээ. Харин Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын өсвөр насны хүмүүжигчдийн баг хүрэл медаль хүртлээ.