ОЙ, ХЭЭРИЙН 2 ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 49 суманд, 95 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.
Ой, хээрийн гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар 583.830 га талбай өртсөн.
Өнөөдөр (2026.05.14) 11:00 цагийн байдлаар бүрэн унтраасан:
- Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга III багийн “Адарга овооны ар” гэдэг газар энэ сарын 13-ны 10:35 цагт гарсан түймрийг 16:00 цагт цурамд оруулж, 14-ний 10:50 цагт бүрэн унтраалаа.
Цурамд оруулсан.
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Бадрах” III багийн “Бор-Өндөр" гэдэг газар тавдугаар сарын 13-ны өдрийн 20:30 цагт гарсан хээрийн түймрийг 14-ний өдрийн 00:05 цагт цурамд оруулсан.
Унтраахаар ажиллаж байна.
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант VI багийн "Бөөрийн хөндий" гэдэг газар тавдугаар сарын 13-ны өдрийн 10:40 цагт гарсан хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, мэргэжлийн ангийн 183 хүн, 32 автомашинтайгаар ажиллаж байна.
- Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол III багийн ”Мянган модны ар” гэдэг газар өнөөдөр 08:50 цагт гарсан хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байж, хуурайшилтын үед ил задгай гал гаргахгүй байхыг сэрэмжүүлж байна.





