Сүүлийн үед орон сууцны хороолол, тоглоомын талбай, автомашины зогсоол болон банкны ATM орчимд сэжиг бүхий QR код болон бичиглэлүүд илэрч байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эдгээр QR код, цахим холбоосууд нь:
-
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус сурталчилгаа.
-
Хууль бус борлуулалтын суваг байх өндөр эрсдэлтэй.
-
Таны хувийн мэдээлэл алдагдах аюултай.
Иргэн та юуг анхаарах вэ?
-
Уншуулахгүй байх: Гудамж талбай, байрны орцонд наасан үл таних QR кодыг гар утсаараа уншуулахгүй байх.
-
Хяналт тавих: Хүүхэд, өсвөр үеийнхэнд энэ төрлийн эрсдэлийг тайлбарлаж, цахим хэрэглээнд нь хяналт тавих.
-
Мэдээлэх: Хэрэв сэжигтэй наалт, бичиглэл харвал нэн даруй дараах дугаарт холбогдоно уу:
-
🚨 Цагдаагийн байгууллага: 102
-
📞 Хар тамхитай тэмцэх алба: 11-16
-
Байгууллагынхаа гадна талбай болон орчны хяналтын камерын хяналтыг сайжруулж, хууль бус наалт, бичиглэлийг тухай бүрт нь арилгаж, аюулгүй байдлаа хангахыг уриалж байна.





