ChatGPT-г бут цохисон Deepseek

Ойрын өдрүүдийн онцлох халуун сэдэв болсон Deepseek гэж юу вэ? Яагаад хүмүүсийн анхааралд орж, яаж Америкийг томоохон хэмжээний алдагдалд оруулсан бэ? Хариултыг нь олцгооё.

Deepseek нь 2016 онд үүсгэн байгуулагдсан High-Flyer гэх AI хөгжүүлэлтийн компанийн үүсгэсэн хиймэл оюун ухаан юм. 2023 оны 12 сард Хятадууд Deepseek гэх ChatGPT-тэй тун ижил бүтцээр ажилдаг хиймэл оюун ухаан дээр суурилсан чатбот гаргасан юм. Харин 1 сарын 20-нд танилцуулагдсан хамгийн сүүлийн үеийн загвар нь Америкийн хиймэл оюун ухааны зах зээлийг тэр чигт нь "бут" цохижээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч энэ салбарт "одоо л өрсөлдөх цаг ирлээ" гэж Америкийн компаниудад мэдэгджээ. 

Deepseek нь юугаараа ингэж онцгойрч байна вэ гэвэл тэд ChatGPT бүтсэн өртгөөс хэд дахин бага өртгөөр бүтээсэн байна. Мөн маш бага хэмжээний дэвшилтэт чип ашиглаж чадсан нь хөгжүүлэгчдийг гайхшируулсан юм. Тэдний энэ ололт нь АНУ-ын томоохон чип үйлдвэрлэгч компани болох Nvidia-г бараг л 600 тэрбум долларын алдагдалд оруулсан. Энэ нь АНУ-ын түүхэн дэх нэг өдөрт алдсан хамгийн өндөр дүнтэй алдагдал болсон билээ. Deepseek-ийн нээлт нь АНУ Хятад руу чип экспортлохыг 2022 оноос эхлэн хориглосноос үүдсэн гэж үзэж байгаа юм. Хятад руу экспортлохыг хориглосон Nvidia A100 гэх нэртэй чипийг өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн нь АНУ-ын Хятадтай хийх өрсөлдөөнийг үнэгүйдүүлсэн юм.

Түүгээр ч зогсохгүй Deepseek үйлдлийн горимууд маш дэвшилттэй учир бидний мэдэх ChatGPT-г нэг үгээр хэлбэл ажилгүй болгож байгаа юм. Тэдний харилцах чадварыг улам л хүн шиг болгож, хүн шиг бодож сэтгэж чадахаар бүтээсэнтэй холбоотой биз ээ.

Deepseek-ийн шинэ загвар танилцуулагдсан өдрөөсөө хойш Apple-ийн Appstore-т хамгийн их татагдсан гэдгээрээ нэгт жагсаж байсан ч тухайн компани Deepseek-ийг "том хэмжээний халдлага" гэж тодорхойлж эрхийг нь хязгаарлажээ.