АНУ-ын Ерөнхийлөгчийн хүүхдүүд хэрхэн амьдардаг вэ?

2025 оны 1 сарын 20-ны өдөр тангараг өргөснөөр АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч болсон Доналд Трамп нь өмнө нь 2017-2021 оны хооронд АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч байсныг мэдэх билээ. Харин энэ их амжилттай аавын хүүхдүүд хэрхэн амьдарч ажилдаг гэдгийг харцгаая.

Түүний том хүү болох Доналд Трамп Жуниор нь ерөнхийлөгч Трамп болон хуучин эхнэр Ивана Трамп нарын анхны хүүхэд болж 1977 онд мэндэлсэн байна. Өдгөө 47 настай Дон Жуниор нь нэг үгээр хэлбэл Ерөнхийлөгч Трампын "төлөөлөгч" билээ. "Trump Organization" -д гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, үл хөдлөх хөрөнгө, зочид буудал, казино зэрэг бизнесийн үйл ажиллагаанд оролцдог. Мөн тэрээр улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эцгийнхээ сонгуулийн кампанит ажилд дэмжлэг үзүүлж байсан билээ. Тэрээр Дон Жуниор нь Венаса Хайдонтай гэр бүл болон Кай Мадисон Трамп төрсөн юм. Түүний охин нь өвөөгийнхөө сонгуулийн үйл ажиллагаанд бизнесмен Доналд Трамп бус түүний өвөө Доналд Трампын талаар үг хэлж олон хүнийг уярааж байсан.

Доналд Трамп болон Ивана Трамп нарын 2 дохь хүүхэд болох Иванка Трамп нь 1981 онд мэндэлжээ. Тэрээр бизнес эрхлэгч, зохиолч бөгөөд аавынхаа анхны засаг захиргааны үед ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Харин түүнээс хойш Трамп суудлаасаа буухад хамт огцорч, 2024 онд өөрийгөө улс төрөөс бүр мөсөн гарсан гэдгээ дурджээ. Түүний нөхөр Жаред Кашнер нь мөн адил Доналд Трампын анхны ерөнхийлөгчийн суудлын үед ахлах зөвлөх хийж байжээ. Иванка Трамп нь одоогоор ямар нэгэн тодорхой ажилгүй байгаа ч сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч гэдгээ олон үйл ажиллагаагаар баталсаар байгаа юм.

Эрик Трамп нь 1984 онд төрсөн, Америкийн бизнесмен юм. Тэрээр Дональд Трамп болон Ивана Трамп нарын гурав дахь хүүхэд юм. Эрик нь “Trump Organization”-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, барилга угсралт, зочид буудлын менежмент зэрэгт оролцдог. Мөн 2006 онд тэрээр “Эрик Трамп Сан” хэмээх буяны байгууллагыг үүсгэн байгуулж, St. Jude Children’s Research Hospital-д санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна. Түүний эхнэр Лара Трамп нь улс төрийн идэвхтэн юм.

Тиффани Ариана Трамп нь 1993 онд төрсөн бөгөөд АНУ-ын бизнесмен, хуульч, загвар өмсөгч юм. Тэрээр Дональд Трампын хоёр дахь эхнэр Марла Мейплзийн охин. 2022 оны 11-р сард бизнесмен Майкл Булостой гэрлэж, 2024 оны 11-р сард тэд анхны хүүхдээ хүлээж байгаа тухай мэдээ гарсан.  

Баррон Трамп нь Ерөнхийлөгч Дональд Трамп болон Тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын ганц хүү юм. Тэрээр 2006 онд төрсөн. Баррон Нью-Йорк хотын Колумбягийн их сургуулийн оюутан бөгөөд бизнесийн чиглэлээр суралцаж байна. Мөн аавынхаа 2024 оны сонгуулийн кампанит ажилд оролцож, подкастын талаар зөвлөгөө өгч байсан. Баррон аавынхаа үл хөдлөх хөрөнгийн бизнест оролцохоор төлөвлөж, Вайоминг мужид “Trump, Fulcher & Roxburgh Capital Inc.” компанийг байгуулсан байна. Баррон Трампын өндөр нь 6 фут 7 инч (2.01 метр) бөгөөд гэр бүлийнхээ хамгийн өндөр гишүүн юм.