Өчигдрийн /2026.05.20/ УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн төсвийн сонсгол хийхийг 62.5% дэмжлээ. Тус санаачилгыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал гаргаж, ийнхүү дэмжигдлээ.
Нийслэлийн төсвийн сонсгол хийх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллана. Түүнчлэн ажлын хэсэгт Н.Алтаншагай, Р.Батболд, Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Б.Заяабал, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, П.Сайнзориг, Б.Хэрлэн, Да.Цогтбаатар нар ажиллахаар болжээ.





