Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц-богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар -19...-24 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12...-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +4...-1 градус, Говь-Алтайн уулархаг нутгаар -2...-7 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, -7...-9 градус хүйтэн байна.
Төлөв байдлын хувьд 13-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 17-18-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-17-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Агаарын температур 13, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч
1-р сарын 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна. Улаанбаатар хот орчмоор нэгдүгээр сарын 15-21-нд хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -31-36 хэм, бусад хэсгээр -25-30 хэм, өдөртөө -19-26 хэм хүртэл хүйтэрнэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -29...-34 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -25...-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -12...-17 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна.





