Улаанбаатар хотод өдөртөө -14 хэмийн хүйтэн байна

Өнгөрсөн хоногт Өмнөговь аймгийн 8 суманд 0.0-3.0 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байжээ. Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

 Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

Төлөв байдлыг авч үзвэл  06-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 07-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 08-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим, 09-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 03, 09-нд говь, тал, хээрийн нутгаар, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -25...-30 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21....-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.