Төрийн банк залууст зориулсан виртуал дебит картаа танилцууллаа

Цахим хэрэглээгээ илүү хялбар, хурдан, аюулгүй болгохыг хүсэж байна уу? Тэгвэл залуусын өдөр тутмын хэрэгцээнд зориулсан Төрийн банкны виртуал карт таны хамгийн сайн сонголт байх болно.

Төрийн банк залуусын олон улсын болон дотоодын цахим төлбөр тооцоонд зориулан, аюулгүй байдал болон нууцлалыг өндөр түвшинд хангасан шинэ виртуал дебит картыг зах зээлд гаргалаа.

Виртуал картын давуу тал, онцлог:

  • Валютын сонголт: Төгрөг (/MNT/) болон ам.доллар (/USD/) гэсэн сонголттой.

  • Ашиглах хугацаа: 2 жилийн хугацаатай.

  • Хэрэглээ: Интернэт худалдаа, цахим үйлчилгээ болон олон улсын төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэнэ.

  • Гүйлгээний лимит: Худалдан авалтын өдрийн дээд хязгаар 10 сая төгрөг хүртэл.

  • Төвлөрсөн шийдэл: АТМ болон салбараас бэлэн мөнгө авах боломжгүй тул аюулгүй байдлыг бүрэн хангасан, зөвхөн цахим хэрэглээнд тусгайлан зориулагдсан.

  • Захиалга: Салбарт очих шаардлагагүй, зөвхөн цахимаар шууд захиалан авах боломжтой.

Онлайн худалдан авалт, цахим үйлчилгээ, олон улсын төлбөр тооцоогоо бүгдийг нэг виртуал картаар эрсдэлгүй, хурдан шуурхай шийдээрэй.

Итгэл төгс — Ногоон ирээдүй