Канад улс АНУ-ын бараанд 50 хүртэлх хувийн татвар ноогдуулна

АНУ-ын бараанд хариу татвар ногдуулах арга хэмжээ хэрэгжиж эхэллээ. Канад АНУ-ын бараанд тавьсан хариу тариф мягмар гарагаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд хоёр улсын хооронд худалдааны хэлэлцээр байгуулах шинж одоогоор алга байна.  Хариу тариф нь АНУ-аас импортлох барааны нийт 28 тэрбум канад долларын өртөгт хамаарах бөгөөд ган, тавилга, даавуун футболк зэрэг олон төрлийн бараанд 50 хүртэлх хувийн татвар ногдуулна. 
Анх шинэ татварын жагсаалтад шинэ загас болон хавч багтсан байсан ч Канадын далайн бүтээгдэхүүний салбарын эсэргүүцлийн дараа эдгээрийг жагсаалтаас хасжээ. Энэ Канад улс хамгийн том худалдааны түнш болох АНУ-д хариу арга хэмжээ авахдаа өөрийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хэцүү сонголттой тулгарч байгааг харуулж байна. 
АНУ болон Канадын албаныхан хоёулаа худалдааны тохиролцоонд хүрэх хүсэлтэй гэдгээ мэдэгдсэн ч наймдугаар сарын сүүлээр хэлэлцээ нуран унаснаас хойш дахин яриа хэлэлцээ хийж эхлээгүй байна. 
Канадын Ерөнхий сайд ‘’Марк Карни’’ өнгөрсөн долоо хоногт Канад улс хоёр орны ашиг сонирхолд нийцсэн, ‘’тогтвортой’’ худалдааны хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байгаа гэж хэлжээ. 
‘’Америкчууд бэлэн болмогц бид уулзаж, хэлэлцээр хийхэд бэлэн байна ’’ Харин АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Гриер ‘’Одоо бөмбөг Канадын талд байна’’ гэж мэдэгдсэн байна. Тэрээр АНУ Канадад “Хамгийн сайн тохиролцоог санал болгосон ч Канад үүнийг хүлээж авахгүй’’ гэж “Fox News”-т ярьжээ. 
Мөн Гриер Канад хариу тавихаас сэрэмжлүүлж, АНУ ч Канадын зарим бүтээгдэхүүний импортыг хориглож болзошгүй гэдгийг дурдсан байна. 
Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт Канадын нисэх үйлдвэрлэгч ‘’Bombardier’’ компани үйлдвэрлэлээ АНУ руу шилжүүлэхгүй бол АНУ дахь бүх бизнесийг нь зогсооно гэж сүрдүүлжээ.

  
Бэлтгэсэн: Б. Мишээл