Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХЭД 9 АЙМГИЙН 36 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдалд үнэлгээ хийхэд 9 аймгийн

ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХЭД 9 АЙМГИЙН 36 СУМ ЦАГААН ЗУДТАЙ БАЙНА

О.Болор-ЭрдэнэО.Болор-Эрдэнэ

Хуваалцах
Төрийн банк
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдалд үнэлгээ хийхэд 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу байна.
Тодруулбал, Увсын Хяргас, Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Түргэн, Малчин, Цагаанхайрхан, Ховдын Алтай, Үенч, Завханы Цэцэн-Уул, Тэс, Баянтэс, Эрдэнэхайхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Өвөрхангайн Уянга, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Баянгол, Сант, Төгрөг, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Бүрд, Булганы Хангал, Баяннуур, Сэлэнгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Орхонтуул, Хушаат, Түшиг, Орхон, Хүдэр, Ерөө, Дархан-Уулын Хонгор, Төвийн Зуунмод сумдын нутгаар цагаан зудтай.
Баян-Өлгийн Сагсай, Увсын Зүүнхангай, Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Улаангом, Ховдын Булган, Завханы Ургамал, Түдэвтэй, Сонгино, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Тосонцэнгэл, Завханмандал, Нөмрөг, Баянхайрхан, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Баянхонгорын Жаргалант, Галуут, Булганы Бугат, Гурванбулаг, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Цагааннуур, Сүхбаатар, Дархан-Уулын Шарынгол, Орхон, Дархан, Төвийн Цээл, Баянчандмань, Угтаалцайдам, Заамар, Лүн, Өндөрширээт, Баян-Өнжүүл, Дундговийн Адаацаг, Луус, Хулд, Сүхбаатарын Онгон, Баяндэлгэр, Халзан, Дорнодын Чулуухороот, Баяндун, Чойбалсан, Цагаан-Овоо, Халхгол, Сэргэлэн, Гурванзагал, Дашбалбар, Дорноговийн Дэлгэрэх сумдын нутгаар цагаанаар зудархуу нөхцөлтэй байна гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэсээс мэдээллээ. 
Хуваалцах