Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг. Тэгвэл 2026 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлнө. Мөн буухдаа картаа дарах шаардлагагүй болж байна. Нэг төхөөрөмжтэй болсноор иргэдэд хялбар, ойлгомжтой байна.

Зорчигч та дараах боломжуудаас өөртөө тохируулан ашиглаарай.

  • UB card аппликейшн ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
  • Та QR ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
  • Та зориулалтын картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
  • Та 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар авч төлбөрөө төлөх боломжтой бөгөөд тасалбар тухайн өдөр хүчинтэй,
  • Та бүх банкны картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой юм.

Картаа хэрхэн цэнэглэх вэ?

  • UB Card аппликейшнийг ашиглаж хуучин UMoney картаа цэнэглэх боломжтой.
  • Toki, Monpay, SocialPay зэрэг аппликейшн ашиглан цэнэглэлт хийх боломжтой.

Зорчигч та бүхэн санал хүсэлт, мэдээллээ ажлын 08:00-17:30 цагийн хооронд 70151289 дугаарт өгнө үү.