Усанд суусан "УАЗ" автомашинуудыг татан гаргажээ

        Хөвсгөл аймаг, Галт сум Нүхт багийн "Онгоцон толгой" гэдэг газарт Шинэ-Идэр сумаас Их харгана гэдэг газар луу хөдөлгөөн үйлдэж явсан  “УАЗ” 396252 загварын  ачааны автомашин 2 зорчигчтой, "Идэр"-ийн голд суусан, иргэд нь автомашины толгой дээрээ зогсож байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 06:55 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 76 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Д-ийн  “УАЗ” 396252 загварын ачааны автомашин "Идэр"-ийн голд суусан, зорчиж явсан иргэн Д /19 настай, эрэгтэй/, иргэн О /18 настай, эрэгтэй/ нар автомашины толгой хэсэгт нь гарсан автомашин дээр суусан байдалтай байсан иргэдийг завиар зөөвөрлөн эрэг дээр 08:27 цагт эсэн мэнд гарган, 11:31 цагт “УАЗ” 396252 загварын ачааны автомашиныг татан гаргасан.

       Түүнчлэн усны гүн-2 метр, өргөн-80 метр, баруун эргээс 15 метр зүүн талаас 65 метр Завхан аймгийн Отгон сумын  Хужирт багийн Буянт голд  "Иргэн Д.Х-ийн эзэмшлийн  суудлын автомашин голын усанд суусан урсах гээд байна" гэсэн дуудлагын 23:04 цагт хүлээн авсан  Тус аймгийн Онцгой байдлын газрын Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход, иргэн Х-ийн эзэмшлийн "УАЗ" загварын суудлын автомашин 1 зорчигчтой, "Буянт" голд суусан байсныг ажиллан голын уснаас татан гаргасан.