Марафоны үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 5 дугаар сарын 23-ны өдөр зарим байршилд авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана.
1. Авто зам хаах хугацаа
-
Цагийн хувиар: 06:00–18:00 цаг (Нийт 12 цаг)
-
Тэмдэглэл: Зөвхөн эрүүл мэнд, цагдаа, шуурхай албаны тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Иргэдийг зам хязгаарлах шар бүсчлэлээс тээврийн хэрэгслээ гаргаж байрлуулахыг анхааруулж байна.
2. Хөдөлгөөн хязгаарлах уулзвар, байршлууд
-
Цэцэг төвийн уулзвар
-
Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар
-
Чингэлтэй дүүргийн уулзвар
-
ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
-
11-р хороолол
-
Сансарын шатахуун түгээх станц болон Сансарын туннел
-
Зүүн 4 замын уулзвар
-
Халдварт, Нарантуул захын уулзвар, Нүхэн гарц
-
Жанжин клуб
-
Улиастайн уулзвар
-
“Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
-
Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
-
Жаргалан хотхон
-
Шангри-Ла төвийн уулзвар
3. Скүтер, цахилгаан дугуйн хориг
-
Хугацаа: 06:00–19:00 цаг
-
Хязгаарлалт: Суррон, скүтер, мопед, цахилгаан дугуй зэрэг хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүй. (Түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг 7 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлсэн).
🚌 Нийтийн тээврийн чиглэлд орох өөрчлөлт
Авто зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээнд дараах зохицуулалтыг хийнэ.
-
Өөрчлөгдөх чиглэл: Нийт 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно.
-
Явах зам: Нийтийн тээврийн гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна.
-
Хугацаа: Зам хаах хугацаанд (06:00-18:00) маршрут өөрчлөгдөх бөгөөд зам нээсний дараа үндсэн маршрутаараа явж эхэлнэ.






