Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй, +23...+25 градус дулаан байна

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд аймгийн нийт нутгаар, Хөвсгөл аймгийн 1 суманд 3.6 мм нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Aлтайн салбар уулс болон говь, талын нутгаар салхи секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр +1...+6 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +23...+28 градус, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19....+24 градус, бусад   нутгаар +13...+18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +23...+25 градус дулаан байна.

Төлөв байдлын хувьд 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зарим газраар 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн, шөнөдөө Монгол-Алтай, Завхан, Заг-Байдраг голын эхээр -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +1...+6 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна. 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна.