Элон Маск Нацистуудыг дэмждэг гэдгээ илэрхийллээ

2025 оны 2 сарын 23-ны өдөр Германы нам хоорондын сонгууль болно. Тэгвэл 1 сарын 25-ны өдөр "Alternative for germany" гэх намын сонгуулийн уулзалт дээр Элон Маск онлайнаар оролцож 4500 хүний өмнө үг хэлсэн билээ. Уг нам нь хэт барууны үзэл бодолтой гэдгээрээ алдартай бөгөөд мөн Герман руу цагаачлагчдыг эсэргүүцдэг нам юм. Герман улсын шүүх нь тухайн намыг хэт даврагч нам гэж үздэг.

 

ЭЛОН МАСК: Хэрвээ та нар ирээдүйгээ гайхалтай болгохыг хүсэж байвал тэмцэцгээ. Нацист өвөг дээдсийнхээ гэм бурууд битгий гэмш. Хүүхдүүд хэзээ ч эцэг эхийнхээ нүглийн төлөө гэмших ёсгүй.

 

Мөн 1 сарын 20-нд болсон Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр үг хэлсэн. Ингэхдээ дэлхийн хоёрдугаар дайны үеэр олон хүний амийг авсан Герман хүний хийдэг мэндчилгээг хоёр удаа давтан хийж, олны дургүйцлийг хүргэж байсан юм. Уг үйлдлийг нь Германы иргэд сайнаар хүлээж авч байсан бол бусад орны олон хүмүүс маш ундууцаж байгаагаа цахим орчноор идэвхтэй илэрхийлж байгаа билээ.