Орчин үеийн биотехнологийн нэгэн түүхэн дэвшил саяхан биеллээ олжээ. Тэрээр эрдэмтэд 10,000 жилийн өмнө мөхсөн “Dire wolf” буюу (аймшигт чоно) хэмээн нэрлэгддэг махчин араатныг амжилттай амилуулсан тухай зарласан байна.
Эрдэмтэд уг төслийн хүрээнд чулуужсан яснаас гаргаж авсан ДНХ-г ашиглан Ромулус ба Ремус хэмээх хоёр бэлтрэгийг бойжуулж чадсан бөгөөд тэднийг байгалийн аргаар бус, лабораторийн орчинд бүтээсэн байна. Эдгээр нэрс нь эртний Ромын домогт хоёр ихэр хөвгүүний нэртэй ижил бөгөөд чонын сүүгээр өссөн гэх түүхтэй холбогдуулсан аж.
"Dire wolf" нь орчин үеийн саарал чононоос том биетэй, илүү хүчирхэг эрүүн бүтэцтэй, мөстлөгийн үеийн төгсгөлд Хойд Америкт амьдарч байсан махчин амьтан юм. Эрдэмтдийн үзэж буйгаар энэхүү ололт нь зөвхөн биотехнологийн хувьд төдийгүй, уур амьсгалын өөрчлөлт болон устаж буй зүйлсийг сэргээх чиглэлд шинэ хуудас нээж буй үйл явдал гэж үзэж байна.
Гэсэн ч үүнтэй зэрэгцэн ёс суртахууны болон экологийн олон асуулт үүсэж байгаа бөгөөд буцаан “амилуулалт” нь байгаль орчин, хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөлөхийг анхааралтай ажиглах шаардлагатайг судлаачид онцолж байгаа юм.