• Нүүр
  • Мэдээний өрөө
  • УИХ-ын Тамгын газар: 40 гишүүн 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэдэг нь ХУДАЛ

УИХ-ын Тамгын газар: 40 гишүүн 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэдэг нь ХУДАЛ

Сүүлийн өдрүүдэд зарим цахим мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд "Улсын Их Хурлын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан" гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл энэхүү мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй, ташаа мэдээлэл болохыг Улсын Их Хурлын Тамгын газраас албан ёсоор мэдэгдлээ.

УИХ-ын Тамгын газрын мэдэгдэлд дурдсанаар, 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын нэг ч гишүүн орон сууцны дэмжлэг аваагүй байна. Түүнчлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид гишүүдэд орон сууцны дэмжлэг олгох тухай ямар нэгэн заалт, зохицуулалт байхгүйг онцоллоо.

Энэхүү мэдээллийг холбогдох эх сурвалжаас тодруулалгүйгээр олон нийтэд түгээж байгаа нь дараах сөрөг үр дагавартайг анхааруулж байна:

  • Олон нийтийг зориуд төөрөгдүүлэх;

  • Парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх;

  • Ардчилсан тогтолцооны нэр хүндийг унагах.

УИХ-ын Тамгын газраас иргэдийн мэдэх эрхийг хангах, парламентын үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах чиглэлээр тууштай ажиллахаа мэдэгдэв. Цаашид энэ мэт бодит бус мэдээлэлд автахгүй байхыг иргэдээс хүслээ.