"Сэлэм загас клуб"-ын нэрэмжит усан сэлэлтийн тэмцээн өнгөрсөн тавдугаар сарын 29-нөөс энэ сарын 1-ний хооронд 4 хоногийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 33 клубын 711 тамирчин хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс төрсөн ах дүү хоёр гайхалтай амжилт үзүүлж, тэмцээнийг өнгөлжээ.
Ах дүүсийн бахдам амжилт:
-
Ах Э.Энхтөгс (10 насны ангилал):
-
9 АЛТАН МЕДАЛЬ хүртэж, ангилалдаа "ШИЛДЭГ ТАМИРЧИН"-оор шалгарлаа.
-
-
Дүү Э.Энх-Учрал (8 насны ангилал):
-
4 АЛТ, 1 МӨНГӨН МЕДАЛЬ хүртэж, мөн адил ангилалдаа "ШИЛДЭГ ТАМИРЧИН" боллоо.
-
Тэдний том мөрөөдөл:
Усан замын цэнхэр замд цахиур хагалж буй эдгээр авьяаслаг ах дүүс ирээдүйд Японы алдарт ах дүү олимпын аваргууд шиг "ОЛИМПЫН АХ ДҮҮ АВАРГУУД" болох урам зориг, том мөрөөдөлтэйгөөр бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Монголын спортын ирээдүй болсон ах дүү хоёртоо улам их амжилт хүсье!





