Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжиж буй “Солонго-1, 2” орлогод нийцсэн орон сууцны төслийн эхний ээлжийн 2,042 айлын байр ашиглалтад ороход бэлэн болжээ. Нийт төсөл 5,002 айлын 66 блок орон сууцнаас бүрдэх бөгөөд үлдсэн 2,960 айлыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
ТОСК-ийн мэдээлснээр иргэдийг төрийн өмчийн орон сууцыг хөлслүүлэх, өмчлүүлэх журмын дагуу бүртгэж, сонгон шалгаруулалтыг 100 хувь цахимаар явуулах бэлтгэл хийж байна. Энэ сарын 28-нд Засгийн Газрын хуралдаанаар тухайн асуудал орох бөгөөд 10 сарын эхээр бүртгэл явагдахаар төлөвлөж байна.





