Шуурхай мэдээлэл
2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ2026 оны арваннэгдүгээр сарын 19-26-ны өдрүүдэд 169 иргэнд ЭМД-ын сангаас 151,9 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов.УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхлэх гэж байна. Нийслэлээс хатуу түлшний чанар, халаалтын зуухны аюулгүй ажиллагаа, түлшний хэрэглээг тогтмол хянахаар болжээ."Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэХоёр монгол оюутны таван жилийн тэмцэл БНСУ-ын хуульд өөрчлөлт оруулах түүхэн шийдвэрт хүрлээ

УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ

Өнөөдрийн зохицуулалтаар иргэний амьдран суух зориулалттай орон сууцыг орон нутагт тоо харгалзахгүй, нийслэлд 2 ширхэгийг татвараас чөлөөлдөг атлаа бүх автозогсоолын зориулалттай ү

УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ

Admin

Хуваалцах
Төрийн банк

Өнөөдрийн зохицуулалтаар иргэний амьдран суух зориулалттай орон сууцыг орон нутагт тоо харгалзахгүй, нийслэлд 2 ширхэгийг татвараас чөлөөлдөг атлаа бүх автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс татвар /0.6-2.0 хувь/ ногдуулж байна.
Хэдхэн жилийн өмнө автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэдэг шинэ үзэгдэл байсан бол өнөөдөр иргэний ахуйн хэрэглээний зайлшгүй зүйлийн нэг болж орон сууцны салшгүй нэг хэсэг болон хөгжиж байна. 
Олон улсын татварын тогтолцоонд иргэний ахуйн хэрэглээний үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулалтын зориулалттай хөрөнгөөс ялгамжтай татвар авах, татвараас чөлөөлөх зарчим үйлчилдэг. 
Иймд иргэний өмчлөлийн автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс нэгийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатар боловсруулан 2026.09.11 өдрөөс эхлэн d.parliament.mn цахим хуудсаар иргэдээс санал авч байна.

Хуваалцах