• Нүүр
  • Мэдээний өрөө
  • “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГААР БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ 48 БИЗНЕС ЦАХИМААР ЗӨВШӨӨРЛӨӨ АВЛАА

“ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГААР БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ 48 БИЗНЕС ЦАХИМААР ЗӨВШӨӨРЛӨӨ АВЛАА

Монгол Улсын Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдэд учирдаг хүнд суртал, шат дамжлагыг бууруулах ажлууд бодит үр дүнгээ өгч эхэллээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, авто үйлчилгээ болон зочлох үйлчилгээний чиглэлийн нийт 48 бизнесийн зөвшөөрлийг e-business.mn цахим системээр дамжуулан олгожээ. Өмнө нь зөвшөөрөл олгох үйл явцад цаасан баримт бичиг хүлээн авах, бүртгэх, боловсруулах, иргэдтэй биечлэн уулзах зэрэг олон шат дамжлага шаарддаг байсан. Харин цахим систем нэвтэрснээр эдгээр үйл ажиллагаа хялбар болж, төрийн албан хаагчдын ажлын ачаалал мэдэгдэхүйц буурсан байна. Үүний үр дүнд албан хаагчид зөвхөн бичиг баримт боловсруулахад бус, үйлчилгээний чанар, хяналт, зөвлөгөө мэдээлэл зэрэг илүү үр дүнтэй ажилд төвлөрөх боломж бүрдэж, төрийн үйлчилгээний шуурхай байдал, хүртээмж сайжирчээ.