Шуурхай мэдээлэл
Украины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байнаУкраины тал тэнгисийн дрон ашиглан Ливийн эрэгт байрлаж байсан Оросын хоёр хөлөгт довтолсноо хүлээжээМАХН-ын ЕНБД асан Э.Эрдэнэжамъян ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшиж байнаШ.Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээнэ30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллааОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна гэх залиланд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээСанхүүгийн зохицуулах хороог Т.Цэрэнбадрал удирданаУлаанбаатарт 6 градус хүйтэн байнаЦасны зузаан нэмэгдвэл зам боогдох эрсдэлтэй 164 даваа, 31 тал хөндий байна

ЦЕГ: Сэтгүүлч Б.Даваахүүг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулаагүй, бусадтай бүлэглэн хуурамч хаягаар мэдээлэл түгээж сүрдүүлсэн хэргээр шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газраас "Нийтийн албан тушаалтныг заналхийлсэн" гэх үндэслэлээр цагдан хоригдоод буй сэтгүүлч Б.Даваахүүгийн хэрэгтэй холбогдуулан прокурорын зөвшөөрсөн

ЦЕГ: Сэтгүүлч Б.Даваахүүг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулаагүй, бусадтай бүлэглэн хуурамч хаягаар мэдээлэл түгээж сүрдүүлсэн хэргээр шалгаж байна

Admin

Хуваалцах
Төрийн банк

Цагдаагийн ерөнхий газраас "Нийтийн албан тушаалтныг заналхийлсэн" гэх үндэслэлээр цагдан хоригдоод буй сэтгүүлч Б.Даваахүүгийн хэрэгтэй холбогдуулан прокурорын зөвшөөрсөн хэмжээнд албан ёсны мэдээлэл өглөө.

2026 оны 9 дүгээр сарын 24-нд төрийн албан тушаалтнуудын зураг, хиймэл оюун ухаан (AI) ашиглан бүтээсэн 3 минут 45 секундийн дүрс бичлэг цахим орчинд нийтлэгдэж, улмаар 11 дүгээр сарын 2-нд "Todhar.mn" фэйсбүүк хуудсаар улс төрийн албан тушаалтнуудын эвлүүлсэн гэрэл зургуудыг тараасан тухай гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авчээ.

Мөрдөн шалгалтаар иргэн Д (Б.Даваахүү) нь бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд заасан "Нийтийн албан тушаалтны хууль ёсны эрх ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээллийг тараахаар сүрдүүлсэн" гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж ЦЕГ мэдэгдэв.

2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр түүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 11 дүгээр сарын 7-нд яллагдагчаар татсан байна. Улмаар нотлох баримтыг устгах, ул мөрөө баллах, мөрдөн шалгалтад саад учруулах эрсдэлтэй гэж үзэн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэрэгт нийт 4 иргэнийг (Д, А, Л, Б) холбогдуулан шалгаж байгаа бөгөөд дараах зүйлс илэрсэн байна:

  • Тролл сүлжээ: Хэрэгт холбогдогчдын нэг болох иргэн М нь 100 гаруй сим карт ашиглан нийгмийн сүлжээнд 2,000 орчим хуурамч буюу "тролл" хаяг үүсгэж, мөн олон дагагчтай фэйсбүүк пэйж хуудсуудыг ("Төрийн радар", "Шидэт кинонууд", "Хэн ч ярихгүй", "Todhar.mn" гэх мэт) худалдан авч ашиглаж байжээ.

  • БНХАУ болон Вьетнам улсад бүтээсэн тусгай программ хангамж ашиглан мэдээллийн хандалтыг зохиомлоор өсгөх, нэг мэдээллийн доор 500 орчим хаягнаас зэрэг сөрөг сэтгэгдэл (коммент) автоматаар бичих систем ажиллуулж байсныг хэргийн газрын үзлэгээр тогтоосон байна.

  • Бүлэглэн оролцсон гэх иргэн Б 2026 оны 9 дүгээр сарын 11-нд Монгол Улсын хилээр гарсан нь тогтоогдсон тул Интерполын шугамаар эрэн сурвалжилж байгаа бөгөөд хуурамч хаягийн сүлжээг удирдаж байсан этгээд мөн гадаад улсад байгаа тул авчрах ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоогүй гэв

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид Б.Даваахүүг мэргэжлийн үйл ажиллагааныхаа төлөө хоригдсон эсэхийг тодруулахад ЦЕГ-ын төлөөлөгч эрс үгүйсгэв. Тэрбээр: "Иргэн Б.Даваахүүг сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулж шалгасан зүйл огт байхгүй. Тэрбээр дээрх зохион байгуулалттай бүлэглэлийн гишүүдтэй өмнө нь болон одоо хамтран ажилладаг, бие биенээ таньдаг, хууль бус мэдээлэл түгээх ажиллагаанд оролцсон нь тогтоогдсон тул шалгаж байна" хэмээн тайлбарлалаа.

Хуваалцах